top of page

     Тус эмнэлэг нь эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрлөөр 1997 онд орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны оношлогоо, эмчилгээний аргуудыг хослуулан дотор, мэдрэлийн өвчнүүдийг эмчлэн, урьдчилан сэргийлэх чиглэлээр үдэн эмнэлэг хэлбэрээр үйл ажиллагаагаа эхэлж  2002 онд 10 ортой тасаг нээн ажиллуулж байна.

Уламжлалт болон орчин үеийн оношлогоо, эмчилгээний арга барилыг ашиглан эмнэлгийн үйлчилгээний зохион байгуулалтыг боловсронгуй болгох, эмчлүүлэгчдэд үйлчилгээний ханамжтай байдлыг бий болгох нь манай эмнэлгийн үндсэн зорилт мөн.

Эмчлүүлэгсэдийн өвчний шинж байдал биеийн онцлогийг харгалзан шаардлага хангасан баталгаатай эм, тан, зүү төөнө, бариа засал, сэтгэл засал зэрэг эмийн бус эмчилгээг сонгон авч эмчилдэг.

 

bottom of page