top of page

Аппаратууд

              Hot Stone олон үйлдэлтэй нуруу болон хөлийн  массажны ор нь гараар дарж иллэг хийх эмчилгээний үр дүнг  сайжруулахуйц  эргономик,    эргэдэг цилиндр бүхий загвартай юм.Түүний уян хатан чулуун  дэр нь нурууны мэдрэлийн цэгүүдэд хөнгөн хэлбэрийн татлага болон эмчилгээг хийх цэгүүдийг тогтооход тус дэм болно.

            Hot-stone иллэгний ор нь баруун Европын цахилгаан эмчилгээний аргыг дорнын эмчилгээний аргатай/даран бариа, зүү төөнүүр/ хослуулан хийсэн хамгийн сүүлийн үеийн эмчилгээний аппарат юм. Нүүрстөрөгчийн бичил гадаргуут пироген дээр нэмж байгалийн гаралтай германиум болон маргад эрдэний чулуугаар хийснээр хэт улаан туяаг 99.9 хувь хадгалах боломжтой. Цацрагийн дулаан арьс руу гүн нэвтэрч хэт улаан туяаг хүний биед өгч дулаан ба таатай мэдрэмжийг төрүүлж  бодисын солилцоо ба цусны эргэлтийг сайжруулж эрүүл чийрэг биетэй болгоход тус дэм болно.

          Хүн бүрийн нурууны хэлбэр,хэмжээ өөр байдаг тул тусгай зориулалттай уян хатан пүршний тусламжтай  Hot Stone-г хүн бүрийн  . бие ба нурууны хэлбэрт тааруулснаар нурууны мэдрэлийн системын үйл ажиллагааг сайжруулна.

Хийн даралтат хөлний оймс

 

     Хүний биеийн лимф болон цусны эргэлтийг сайжруулснаар хүн эрүүл байх үндэс болдог. Хүний артерийн даралт 120-140мм м.у.б, венийн даралт 80-100мм м.у.б байдаг.  Doctor Life нь артерийн даралтыг байнгын хэвийн /120мм м.у.б/ даралтад барьж байхаар хийгдсэн. Мотороос үзүүлж байгаа даралт нь  венийн хананд нөлөөлж захын судасыг тэлж өгсөнөөр зүрхэнд очих цусан хангамжийг сайжруулж зүрх рүү цусыг шахаж өгдөг. Энэхүү оймс нь байнгын  зогсоо ажил хийдэг хүмүүст венийн судас өргөсөх болон тромбофлебитээс урьдчилан сэргийлнэ.

-Оймс нь 4 хийн тасалгаатай-

-Даралтийн хэмжээ 50-240мм м.у.б

  • Зориулалт

  • Өдөр тутам, ахуйн хэрэглээ /удаан хугацаагаар суугаа болон босоо ажилтай, онгоцоор удаан явах, эрүүл хүмүүс өвчнөөс урьдчилан сэргийлэх г.м/

  • Фитнесс /тураах, тамирчид г.м/

  • Гоо сайхны салон /цусны эргэлтийг сайжруулдаг учраас арьс гоё сайхан болдог г.м/

  • Эмнэлгүүд /нөхөн сэргээх эмчилгээ, мэс заслын өмнө болон дараа г.м/

  • Дангаар халдаг гудас болон бүсны хамт хэрэглэж болно.

  • Массажны орны хамт болгоомжтой хэрэглэнэ./ даралт өндөр, зүрх судасны өвчтөй хүнд хориглоно/

Хэрэглэх заалт

  • Венийн тромбофлебит, варикоз, веносклероз

  • Диабет

  • Даралт ихдэх өвчин/суугаа байдлаар/

  • Саа саажлын дараа

  • Гэмтлийн дараа

  • Нурууны гэмтлийн дараа

  • Целлюлит

Detox

Үйлчлэх механизм

Давс болон зэсийн урвалаар электродиссоциацийн орчин үүсгэж анод катодын хуулиар цусны урсгалыг сайжруулж дутуу ислийн хорт бүтээгдэхүүнийг гадагшлуулна. Detox нь эсийн био цахилгаан идэвхит чадварыг, ионжуулсан усны тусламжтайгаар сэргээж, бие махбодиос хорт бодисыг гадагшлуулж, энергийг тэнцвэржүүлж, дархлааг сайжруулна.

Detox-ийг хэрэглэх заалт

  • Амархан ядардаг, толгойн архаг өвдөлт, стресстэй хүмүүс

  • Өтгөн хатдаг, хоолны шингэц муу, гэдэс дүүрдэг

  • Мах их хэрэглэдэг хүмүүс

  • Сарын тэмдэгийн мөчлөг алдагдсан, сарын тэмдэг өвдөлттэй ирдэг, хавагнах үед

  • Тамир тэнхээг сэргээх зорилгоор

  • Илүүдэл жинтэй, тарган, хэвлийн таргалалтай хүмүүс

  • Арьсны янз бүрийн өвчлөл

  • Цусны эргэлтийн зогсонгишил

  • Хөлийн булчин өвддөг

 

Mассажны орыг хэрэглэснээр гарах үр дүн

 Үндсэн гол  үр дүн: цусны эргэлтийг сайжруулж өгсөнөөр хүнс тэжээлийн шимэгдэлтийг тэнцвэржүүлж бие организмыг уян хатан болгоно.

Онцгой үр дүн: Хүний биеийн өсөлтийг  сайжруулж, шим тэжээлтэй бодисын шимэгдэлтийг

тогтворжуулж арьс гуужуулах, нөхөн сэргээх, төлжүүлэх үйл явцыг хурдасгана.

Дулааны эффект: Хүний биед дулаан таатай мэдрэмжийг төрүүлж булчингийн чангарал, цочрол, өвдөлтийг багасгаж тайвшруулна.

Саармагжуулах эффект: Бодисын солилцоог сайжруулж бие махбодийн ядаргаа, сульдааг арилгаж дархлааны системийг сэргээнэ.

Хүний биеийг чийгшүүлэх эффект:  Арьсан доорх усны бүтцийг өөрчилж өгсөнөөр хүний биеийн усны алдагдалыг тэнцвэржүүлж  арьсыг зөөлөн булбарай болгоно.

Бие махбод  организмын  хөгшрөлтийг удаашруулна.

 

Hot-stone- массажны орыг хэрэглэж болох  заавар

  • Нурууны  өвчтэй болон шохойжилттой хүмүүс

  • Сайн унтсан ч өглөө босоход бие нь хүндэрч, хөшдөг    болон ядаргаа нь сайн  тайлагдадгүй хүмүүс

  • Даралт ихэсдэг ба багасдаг хүмүүс

  • Тархи хүчтэй өвддөг ба цэвэршсэн эмэгтэй

  • Стрест их ордог нойр хүрдэггүй  архаг ядаргаатай хүмүүс

  • Хагалгааны дараах наалдацтай хүмүүс

  • Хуурай арьстай  хүмүүс                                                                  

  • Архаг хууч өвчтэй хүмүүс

Мини сауна

Зуухны халуун галанд халсан шаазан дээврийн нэг ширхэг ч юмуу хавтгай чулууг гэдэс өвдөх үед өвдөж байгаа газартаа тавивал эмчилгээ үзүүлдэг халуун аргаар эмчлэх эмчилгээний арга, халуун чулууг гуулин саванд хийгээд биеийн доод хэсгийг угаадаг сав болгон хэрэглэдэг байсан үе дамжиж ирсэн өвөг дээдсийн ардын эмчилгээний аргыг орчин үежүүлсэн бүтээгдэхүүн нь энэхүү мини саун юм. 

Мини сауны үр нөлөө

  • Эмэгтэйчүүдийн өвчнөөс урьдчилан сэргийлэх

  • Биеийн гүн хэсгийн температурыг өсгөн цусны нарийн судсыг өргөсгөж цусны эргэлтийг нэмэгдүүлэн муу эд зүйлийг гадагшлуулан үнэрийг байхгүй болгож нянгаас үүдэлтэй үтрээний үрэвсэл, умай болоод өндгөвчинд үүсдэг эмэгтэйчүүдийн өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Мөн сарын тэмдгийн үед гардаг формальдегид зэргийн химийн биетээс үүдсэн эмэгтэйчүүдийн өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

 

  • Эмэгтэй гормоныг  /эстроген/  тогтворжуулна – цэвэршилтийн хам шинж, өндгөвчний үйл ажиллагааны алдагдал, үргүйдэл болон бэлгийн хөрөлтийн эсрэг нөлөөлнө.

  •  Төрсөний дараах гам алдалт, бэлгийн хөрөлтөөс урьдчилан сэргийлнэ.

  • Өвдөлтийг намжаана - шээс ялгаруулах эрхтний тогтолцоонд хүчилтөрөгчийг хангалттайгаар нийлүүлэх ба цусны эргэлтийг саадгүй жигд болгон сарын тэмдгийн үеийн өвдөлт, үе мөчний өвдөлт зэргийг намжааж саадгүй болгож өгнө.

  • Хөлрөлтийг нэмэгдүүлж бодисын солилцоог жигд болгосноор дотоод шүүрлийн тогтолцооны үйл ажиллагааг тэнцвэржүүлнэ, арьсанд тэжээл өгнө.

  • Орчин үеийн хүмүүсийн биед хөдөлгөөний дутагдлаас болж биед хуримтлагдсан биологийн дутуу исэлийн бүтээгдэхүүнийг  гадагшлуулах, стрессээс үүдсэн элэгний үйл ажиллагааны алдагдлыг сэргээх нөлөөтэй. Мини сауныг тууштай хэрэглэвэл бодисын солилцоо жигдрэн бөөр ба элэгний үйл ажиллагаа буурахаас сэргийлж өгдөг.

  • Гүйлгэх ба өтгөн хатах шинж тэмдгийг намжаана

  • Хэвлийн доод хэсгийн цусны эргэлт ба бодисын солилцооны чавдамжийг нэмэгдүүлснээр дотор эрхтний үйл ажиллагааг сайжруулан гадагшлахгүй удсан өтгөн ба хийг гаргана.

  • Шулуун гэдэсний эмгэгүүдээс урьдчилан сэргийлнэ.

  • Хэвлийн хэсгийн таргалалтыг багасгана.- өөх тосыг задлах бодисын солилцоог нэмэгдүүлсэнээр ялангуяа хэвлий хэсгийн таргалалтыг багасгахад өндөр үр дүнтэй.

  • Түрүү булчирхайн эмгэгүүдээс урьдчилан сэргийлнэ.

Нойргүйдлийг эмчилнэ

Quantum  A  plus-bio active frequency generator

Энэ аппарат нь түлхүүр цоожны зарчимаар ажилладаг тул зөвхөн био идэвхийг идэвхжүүлэх гэж байгаа эрхтэнд хүрч үйлчилдэгээрээ давуу талтай. Quantum A plus нь 400 гаруй өвчин буюу өвчний шинж тэмдэгийг  анагаах  кодтой бөгөөд  тухайн хүнд таарсан өвчний кодыг оруулсанаар  уг өвчин нь  эмийн бус аргаар эмчлэгдэх бүрэн боломжтой.

                 Их биеийн дамжуулагч нь өвчтэй хэсэгт шууд долгионыг дамжуулж өгснөөр тухайн эрхтний био потенциалыг нэмэгдүүлж өгнө. 

bottom of page